3/18/2014

Манай сургуулийн түүх

Чингэлтэй дүүргийн Нийслэлийн тэргүүний 57-р бүрэн дунд сургуулийн товч түүх
/1974-1984/

 Тус сургууль нь 1974-1975 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын АДХГЗ-ны 10 дахь удаагийн сонгуулийн 6-р шийдвэрээр анх байгуулагдаж Сүхбаатарын районы АБХ-ийн даргын 1974 оны 8-р сарын 21-ний өдрийн 123 тоот тушаалаар сургуулийн удирдах бүрэлдэхүүнийг томилжээ. Үүнд:
Сургуулийн захирлаар – Т.Гэрэл
Хичээлийн эрхлэгчээр – Ш.Гаваа, Ж.Чүлтэмнамдаг, Янжин
Хүмүүжлийн эрхлэгчээр – Ж.Нямбуу нар томилогдож байлаа.
Анх 3,50,39,17-р сургуулиудаас анги бүлгүүд нээгдэж  дунд ангийн 18, бага ангийн 6, бүгд 24 анги бүлэгтэй 944 сурагч, 32 багш,  8-н ажилчинтайгаар 1974 оны 09-р сарын 01-нд анхны хичээлээ нээж, дунд анги нь 50-р сургууль дээр, бага анги нь хятад сургуулийн байранд хичээллэж байлаа. 
1976 оны 12-р сарын сүүлчээр БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Ишгэнхүүгийн бригад тус сургуулийн барилгыг ашиглалтнад өгч шинэ жилийн баяраа тэмдэглэснээр үйл ажиллагаагаа эхэллээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment